2009-12-20
Маргааш очих ёстой газрын байршил хайж яваад, тэгээд л удалгүй хадуураад Монголын гол мөрнийг холдуулж ойртуулж эхлэв. Тэр говь цөлийн байрлаж байгаа нь, уул нуруудын сүүдэрлэж байгаа нь, тал хээрийн сааралтаж байгаа нь, тэгээд тэнд бас цөлжилт гээч зүйл болж байгаа гээл бас л сонирхолтой юмдаа. Тэгээд гэнэт газар шороог ухаад байгаа нөхдүүд дээрээс ямар харагдгийн бол гээд сонирхоод Оюу толгой, дараа нь Эрдэнэт гээд хайгаад үзэв. Хэрэв бурхан зөвхөн дээрээс биднийг хардаг байсан бол энд яагаад энэ тойрог том болоод, яагаад улам үрчгэр болоод байнаа л гэж бодох байсан байх даа гэж таамаглав, т...

2009-8-29
Блогийн нөхдүүд бүгд сайн?

За та хэдийн зарим нэг нь намайг сурдгийг мэдэх билээ. Ер нь хамгийн тайван талдаа амьдрал бол оюутны амьдрал гэдэгтээ хүмүүс гар хөлөө өргөөрэй. Байрныхаа мөнгийг за тэгээд хоол хүнсний хэдэн карманы мөнгө байхад, аан дээр нь автобусны билетээ авчих юм бол өрөөндөө бөгөөл, хичээлээ хийгээл, гэгээрээл, шалгалтандаа уначихгүй яваад байвал өөр юу хэрэгтэй юм гэж?

Яг дээрхийн хэмнэлээр явдаг би гэдэг хүн чинь зун элдэв элдэв ажил хийсний эцэст шалгалт гэсэн стресс рүүгээ яагаад ч юм учры нь үл ойлгон тэмүүлэх болов.

Энд ирээд танилцсан хүмүүсийн бараг л 70% нь ажил хийдэг болохоор ер нь тэд яа...

2009-6-1
...

2009-4-5
Өчигдөр ууланд авирдаг хүн болоод өдөржингөө алхчихсан чинь байдаггүй өнөөдөр бүүр хамаг би хөндүүр. Гэхдээ өчигдрийн мэдрэмжийг юутай ч зүйрлэмгүй. Бараг 3 цаг гаруй алхаж байж, нүдэнд ойрхон байгаа оргил дээр гарлаа шд. Өмнө нь Гэрлээ эгчийн блог дээрээс нэг уулчин бүсгүйн тухай бичлэг уншиж байхад: Уулын спортын бусад спортоос ялгарах онцлог бол оргил дээр гараад ялалтаа тэмдэглэж болдоггүй, дөнгөж л замынхаа талд хүрч байдаг гэдэг нь ёстой үнэн юм байна лээ шүү. Гарчаал болчихдог бол уулын спортын амт нь ч гарахгүй биз. За би ч өмнө нь ямар уул хайрхан дээр гарч байсан биш ихэд сэтгэл хөдлөв. Цаг...

2009-3-29
За блогтоо салхи оруулахгүй удчихсан чинь тоос дарчихсан байна шд. Нэг гөвж өгөхгүй бол.

Сая тв үзээд сууж байсан чинь Баасан авгай гараад ирдэгиймдаа. Би хараад бүүр хайр хүрлээ шд. Уулзаагүй хүнтэйгээ уулзахаар яаж баярладаг билээ, тэрэн шиг. хэхэ. За тэгээд дээр эмбедий нь хуулаад авчирчихлаа.
Жоохон дипломат гомдол мэдүүлбэл... гэхдээ ямар хамаа байхав, ердөө реклам л юм чинь.


...

2009-3-5
Павел Томаш гээд нэг шог зураачийн үзэсгэлэн гарсан байхаар нь сонирхож үзээд, таалагдсан хэдэн бүтээлүүдийг нь толилуулъя.

Эмэгтэйчүүдийн эмч нар
а. Эмэгтэйчүүдийн эмч нар



б. Заримдаа хэт чухал болчдогоо анзаарсан шүү.


в. Эргэн тойрон ус аа гэж.


г.


д. Европ ээж хүүхдүүдтэйгээ


е. Бид нар хэн бэ? хаанаас ирсэн? хаашаа цааш явах уу?
Чехийн өөрийнх нь түүхийг шоглонгуй ч гэсэн үнэний хувьтай илэрхийлсэн юм болвуу гэсэн сэтгэгдэл төрсөн юм. 1918 оноос өмнө хаант засаглалын бүрэлдэхүүнд байсныг хаан болон алиа салбадайгаар, адмиралаар далайн цаадах Америк руу чиглэж буйг, чөтгөрийн багтай х...

2009-2-20
Сүүлийн нэг сар шувтан шалгалттай байж, бас ч үгүй муухан гүрийсэн юм гэсэндээ бүгдэнгийнх нь ард гарлаа. Цээжин дотроос нэг тоооом гэгчийн чулуу түр авагдах шиг амар амарлингуйг олжиахим. Цагаа сайн хувиарлаад, цагийн юмыг цагт нь цааш харуулж байх хэрэгтэй юм гэдгийг сайн ойлголоо.

Шалгалт хоорондынхоо зайг нэлээн уужуухан захиалчихсан чинь сүүлдээ мэддэг зүйл мэддэггүй болж хувираад байхаар нь цүнхээ үүрээд л гарчихлаа. Угаасаа нэгэнт л уншаад, бэлдчихсэн бол тэгж өөрөө өөрийгөө итгэлгүй болгож, депресс унан шаналах ямар хэрэг байхав дээ. Уул нь би чинь бага байхдаа айлд ерөөсөө хонож чадд

...

2009-2-11
..Харвардын их сургуулийн нэгэн лекцийн танхимд "Гадаад дахь Хятадууд" сэдвийн дор Хятад цагаачид болон тэднийг хүлээж авч байгаа улсын түүхтэй нь хамааруулан ярилцаж байв. Танхим дахь Америк-Хятад гаралтай оюутнууд өөрсдийн эцэг эхийн түүхийг судалж байгаа нь энэ аж. Тэдний ихэнх нь хэдийгээр Хятад хэлгүй ч гэсэн тэдний дунд чадварлаг хөгжимчин, Англи хэл дээрх сонины нийтлэгч, биолиги, анагаахын чиглэлээр сурч буй оюутнууд харагдана. Профессор "Ямар хоёр улсад хятадууд 10%-аас дээш хүн амыг нь эзэлж, цөөнх байхаа болиод байгаа вэ?" гэсэн асуултыг оюутнуудын дунд тавив. Нэг...

2009-2-5
Шүүгээ уудалтал гурил дуусч байв. Доошоогоо бөхийж, доод талын шүүгээнд нөөцөнд юм байгааг харахаар шагайлаа. Юу ч алга. Сонин юм, саяхан л 2 уут гурил авч байсан санагдахын, ийм амархан дуусчихдаг хэмээн өөрөө өөртөө үл итгэн гайхан хэсэг зогсов. Уутны ёроолд атгын чиний гурил харагдана. Атга гурил чамайг амтат тосонд чанаад амттай гамбир хийж иднээ...Мммхм, ямар амттай гамбир болоо вэ. Даанч жоохон. Даанч сүүлчийнх. Өмнө нь мэдрэлгүй яагаад чам дээр, сүүлчийн чам дээр үүнийг мэдрэв дээ. Ммммхм.. Даанч сүүлчийнх. ...

2009-2-1
Taalagdaad sanaa niileheer ni huulaad tawichihlaa.
www.orloo.info/writers/erdembileg/4105-setgel

Бичсэн Х.Эрдэмбилэг   
Лхагва, 2009 Нэгдүгээр сар 28 01:35
Монголд сэтгэл дийлжээ. Санаа шалбааган дээр хаягдан, далан таваараа бууж өгчээ. Монгол хvний vйлдэл, амьдралыг дан ганц сэтгэл хариуцах болж. Хvvхнvvд танилцах зар дээр сэтгэлээрээ танилцана гэнэ. Харчуул наргихдаа сэтгэлээрээ ууна шvv гэнэ. Сонгуульд ард тvмэн саналаа сэтгэлээрээ өгнө. Хаху
...

2009-1-27
Чи 50% бэлдвэл шалгалтан дээр 50%-ийн аз хэрэгтэй.
Хэрэв 60% бэлдвэл 40%-ийн аз хэрэгтэй.
Хэрвээ 99% бэлдчихсэн байвал ердөө 1%-ийн аз л шаардлагатай.
...

2009-1-26
Сэлэх ямар сайхан гээч. Эхлээд ус руу үсрэн орох нь яг л ажлаасаа ядарч орж ирээд ор луугаа үсэрч хэвтэж байгаа юм шиг, тэгээд л нэг хэсэгтээ усан доогуур шумбаал, хамаг л стресс усанд живээл, живээл, агаар дуусангуут нь цэнэглэх гээд уснаас гарч ирэхэд дор байсан анир чимээгүй байдал хэсэгтээ алдагдана, тэгэнгүүт дахиж үргэлжлүүлээд, тэгээд л хөлөөрөө мотор, мотороороо хөл, гараараа сэлүүр, сэлүүрээрээ гар хийгээл (ингэх нь арай юу юм? tongue)..Зүгээр л хэлэхэд сэлэх гоёо л гэхгэсийн. Яагаад гэвэл бид уснаас үүссэн юм болохоор дэлхийдээ хорогдоод байдаг байхгүй юу.

Одоо гол агуулгадаа ороход, би 2 жилий...

2009-1-24
...Гэрийн хоймор дахь шар авдарын хажууд тоглож байсан бяцхан хүү рүү аймшигт хорхой сэмхэн гэтэнэ. Түүнийг алахаар зэхэж буйг үл гадарлах бяцхан жаал тоглоом хэмээн андууран түүн рүү гараа сунгана. Азаар, ээж аав нь гэрт эргэж орох чимээгээр  хорхой зугтан, зөвхөн түүний гэрээс холдсон элсэн дээрх ул мөр замхарч үлджээ...

Олгой хорхой гэнэ үү?
  • Говийн элсэн дунд, газар дор амьдардаг, 0,5-1 метр хүртэл урттай нууцлагдмал энэ амьтныг илрүүлэхээр хэд хэдэн экспедиц ирсэн боловч ямар ч ул мөр олоогүй байна.
  • Олгой хорхой нь дайсан этгээдээ холын зайнаас хазаж хатгалгүйгээр хөнөө
...

2009-1-19
Юм бичих гэснээ бичих юм олдохгүй. ЮуТубе дээрх дуртай бичлэгүүдээ оруулчихъя.







...

2008-12-29
3-н сарын өмнө мэддэггүй байж байсан юм. Та нарын зарим нь магад мэдэх байх л даа, ийм юм мэдэхгүй юугаа хийж байсан золиг вэ гэж гайхаж ч магад. Гэхдээ яахав бага багаар нүд тайлагдаж байгаа нь энэ юм байлгүй дээ.

1. Өлөн гэдэс

Өлөн гэдсийг яагаад өлөн гэдэс гэж нэрлэсэн юм бол гэж та хэзээ нэг удаа өөрөөсөө, өрөөлөөс гайхан асууж байсан уу? Яг л ширээг яагаад ширээ гэсэн юм бол оо гэж Үйл ажиллагааных нь талаас авч үзвэл нарийн гэдэсний энэхүү хэсэгт хоол тэжээл хамгийн их шимэгддэг. Тэгэхээр мэдээж хоосон юм шимэхгүйсэн, өлөн байх учиргүйсэн. тэ? За залхаалгүй тайлбартаа ороход, нас бар...

2008-12-15
Гэнэт нэг өдөр өвлийн өвгөн орж ирээд чамайг уутанд хийгээд аваад явчихвал битгий гайхаарай. Учир нь би чамайг шинэ жилээр бэлгэнд авахыг хүссэн юм.
Хуваалцахгүй бол яг галзуурах нь. Ер нь хүн ганцаараа байх учиргүй юм байна. Хүнд ч бай, хэцүү ч бай, жаргал гунигтай байсан дор хаяж хоёулаа байхгүй бол ганцаараа бүхнийг хийнэ гэдэг амаргүй аж. Уул нь нэг охинд аймаар сайн байхгүй юу. Тэгээд өөр хүнтэй явахаар тэр бодогдоод аягүй тээртэй. Аль хэдийнэ туршаад тэгээд явсан чинь харин тэрнийг хуураад байгаа юм шиг бөөн юм бодогдоод..Уул нь бол юу ч болоогүй байхад л миний энэ хийсвэр сэтгэлгээний цар х...

2008-12-5
Сvvлийн vед Чех Улсад ажиллах хvсэлтэй монголчуудын урсгал нэмэгдэж буй. Гэтэл саяхан тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийг эсэргvvцсэн цуглаан Хавличкув Брод хотод болжээ.

Энэ талаархи мэдээллийг Чехийн “Vндэсний эсэргvvцэл” хэмээх хөдөлгөөний www.odpor.org сайтад гаргасныг Т.Одонхvv орчуулан манай сонинд илгээснийг бvрэн эхээр нь нийтэллээ.

Шар арьст цагаачдыг эсэргvvцэж байна
2008 оны арваннэгдvгээр сарын 16-26-ны өдрvvдэд Хавличкув Бродын хуучин хотын захиргааны байранд байдаг Высочина мужийн нийтийн номын сангийн байранд “Монголын анд нөхдийн нийгэмлэг” гэ

...

2008-11-10
Ёоооох...гэж. Сая нэг юм амьсгаа авлаа шд. Түр тайвширлаа гэхүү дээ. Энэ 3 дахид анатоми, биостатистик 2 дээр...

2008-11-4
V : What date is today?
Evy :
4th of November
V :
NOT anymore......

“Remember, remember the fifth of November,
The gunpowder, treason and plot,
I know of no reason
Why the gunpowder treason
Should ever be forgot.”


За ингээд та бүхэндээ миний хамгийн дуртай кино болох V for Vendetta-г хүргэж...



Энэ блогоос: Өөр блогууд унших
http://.blogmn.net
Нэвтрэх